







Коломбаас 30 км зайтай Шри-Ланкт хуримын ёслолтой холбоотой нэгэн арга хэмжээг Гинессийн рекордын номонд бүртгүүлэх ажиллагаа болсон байна. Сүйт хархүү Налин, сүйт бүсгүй Нисансалы нарын хуриманд 126 сүйт бүсгүйн найз бүсгүйчүүд, 25 найз залуучууд, 20 хөвгүүд, 23 цэцэг барьсан охид оролцжээ. Өмнөх рекордыг Бангкокт тогтоосон бөгөөд сүйт бүсгүйн 96 найз охид байсан байна.







