Энэ бол Нина, Жоржиньо хоёрын хайр дурлалыг өгүүлсэн дуу. Бие биендээ тэмүүлсэн тэдний хайр дурлал үнэхээр хүчтэй санагддаг биз дээ. Хэзээ ч Азийн олон ангит киноноос тэднийх шиг гал авалцсан дурлалыг харахгүй гэдэгт итгэлтэй байна.




Харин энэ бол хоёр ч эхнэртэй атлаа бас нууц амрагтай Кадиньогийн дуу. Яаж тэр олон эхнэрийг зохицуулдагийг харуулж байгаа хүн дээ. Ингэхэд нөгөө хоёр эхнэр нь бие биенээ мэдвэл юу болох  бол? Сонирхол татаж байна шүү. Энэ дууг сонсохоор шууд л “Аврагч Христийн хөшөө” гээд л Риогийн зураглал бууж байгаа биз. Сэтгэл хөдлөөд эхний бадгийг нь орчуулчихлаа.

Бурхан намайг чиний хардалтаас хамгаалдаг
Бурхан намайг чиний ид шидээс хамгаалдаг
Бурхан намайг гай гамшгаас хамгаалдаг
Бурхан надад чамайг ууртай байх үед тусалдаг
Бурхан намайг чиний хорноос дархлаажуулдаг
Бурхан чи бидний хайрыг дуусгахгүй байхад тусалдаг
Аргагүй л хоёр эхнэрээсээ хэнээс нь ч салахыг хүсдэггүй хүний дуу байгаа биз.




Эхлэл, төгсгөлийнх нь энэ дуу бараг өдөр бүр аманд аялагдаж байгаа биз дээ. Манай үзэгчдэд бол киноноосоо өмнө танигдсан дуу даа. Аргагүй л латино өнгө аястай дуу шүү. Дашрамд дуулгахад, энэ дуунд гарч байгаа OiOiOi гэдэг үг нь англиар HiHiHi гэсэн утгатай юм байна. Энэ үг “Бразилийн өргөн чөлөө” гарснаас хойш Бразилийн жиргээчдийн дунд нэлээд моодонд орсон гэнэ лээ.



Дуунуудыг татах линк.
http://share.gogo.mn/Oply3LepYU55211388639512/Avenida%20Brasil.rar