









Андерсон Силва, Крис Уайдмен хоёрын дунд болсон удаан хүлээсэн даагаа нэхэх тэмцээн тулааны явцад Андерсон хүнд бэртэл авсны улмаас зогссон байна. Тэрээр өрсөлдөгчийнхөө хөлөнд хүчтэй цохилт хийн дайрахыг оролдсон ч, хөлний яс нь хүчтэй цохилтыг даалгүй хугарсан байна. Тулааныг тэр даруй зогсоожээ. Андерсон дахин хэзээ ч тулааны давцан дээр гарч чадахгүй боллоо.









