






















Архитектор Сергей Махно нь Киев хотод 100,000$-ын өртөгтэй зуслангийн байрыг барьсан байна. Энэ байрыг “Жэкийн байр” хэмээн нэрлэсэн бөгөөд орчин үеийн хэв маяг, цэцэрлэгт хүрээлэн, мах шарах газартай байгаа нь байшингийн давуу тал болжээ. Байшин 2 давхар бөгөөд нэг давхарт нь зочдын өрөө, гал тогоо, угаалгын өрөө байрлах бол хоёр давхарт нь хоёр унтлагын өрөө, угаалгын өрөө, номын сан байрладаг байна. Төсөвдөө тааруулан сонирхолтой байшинг бүтээжээ.






















