Урд хоёр суудал нь 360 градус эргэх бөгөөд үүний ачаар бүх зорчигчид өөд өөдөөсөө харан суух боломжтой болно. Харин жолоо нь хяналтын самбарын хажууд тусгай самбар дээр байрлах юм байна. Үүнээс гадна зурагт үзэх, интернэтээр аялах гээд бүхий л амралтын таатай нөхцөл бүрдсэн аж. Арын суудал бас бяцхан нууцтай гэнэ. Арын суудлыг буулгаснаар 52 дьюймын хэмжээтэй дэлгэц гарч ирэх юм байна. Хэдийгээр боломжгүй мэт санагдавч зохион бүтээгчид “Geneva Motor Show” дээр ирэх сар танилцуулах зорилготой байгаа аж.
Удахгүй бид хөдөө замд буюу хөдөлгөөн бага газар машинаа жолоодох шаардлаггүй болох нь ээ.










Видео.