Уг халдлагыг Уйгарууд үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.













Куньмин хотын галт тэрэгний буудал дээр үл мэдэгдэх хүмүүс багаар бодоход, 33 хүний амийг хороожээ. Хутгаар зэвсэглэсэн, хар хувцастай хүмүүс өнгөрсөн "бямба" гарагт галт тэрэгний буудлын байранд дайран оржээ. Гэрчүүдийн үгээр бол, тэд тааралдсан хүн бүрийг хутгалж, буудаж байсан байна. 33 хүнээс гадна, наад зах нь 130 хүн гэмтэж бэртсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр, цагдаа нар дөрвөн сэжигтэнг буудан хороожээ.












