Түүний худалдаж авсан арал дээр 50 гаруй жил хүн очиж байгаагүй гэнэ. Ингээд тэрээр өөртөө хань болгон нутгийн нэгэн иргэн болох Рене Лафортен-тай хамт амьдрах болсон байна. Тэд хамтдаа амьдрах байраа барьж эхэлжээ. Түүний хамтран амьдрагч арал дээр ирж, очиж байхад Брендон арал дээрээс огтхон ч холдолгүй амьдарч байсан байна.
39 жилийн турш арал дээр амьдарч байх хугацаандаа 16 мянган мод тарьж, 5 км гаруй замыг барьжээ. 2007 онд түүний хамтран амьдрагч Рене нас барж, Брендон ганцаар үлджээ.
Амьдарч байх хугацаандаа 2000 гаруй шувуу, 100 гаруй аварга яст мэлхийг үржүүлсэн байна. Түүний ачаар эзэнгүй арлууд хөл хөдөлгөөнтэй болсон гэдэг.
Саудын Арабын ханхүү арлыг 50 сая доллараар худалдаж авах саналыг тавьсан ч тэрээр татгалзсан байна. "Би өөрийн бүтээсэн аралаа баячуудын зугаа цэнгэлийн газар болоосой гэж хүсэхгүй байна. Харин хүн бүхэнд нээлттэй байгаасай гэж хүсэж байна" -гэсэн байна.
Ингээд 2008 онд үндэсний амралтын хүрээлэн болсон юм.
Тэрээр 2012 онд 86 насандаа өөд болсон бөгөөд түүнийг Мойенн арал дээрээ оршуулжээ.