

















Олон Улсын дэрээр байлдах тэмцээн буюу “Pillow Fight Day 2014” жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногт болж өнгөрдөг бөгөөд энэ удаад 4 сарын 5-нд болжээ. Ийм төрлийн наадам дэлхийн өнцөг булаг бүрт зохион байгууллагддаг болсон. Тэмцээний гол дүрэм нь өрсөлдөгчдөө найрсагаар хандаж хамаагүй чанга цохихгүй байхыг анхааруулдаг байна. Харин наадамд оролцогчид дэрээ өөрсдөө авчирдаг аж.

















