Эмэгтэйчүүдээр туршилт хийж янз бүрийн эм уулгах, өндгөвчийг нь авах, умайг нь авах, аборт хийх гэх мэт нүгэлт туршилтуудыг хийж байсан. Энэ тухай "Биркенаугийн утаа" гэдэг номонд бичигдсэн байдаг. Ари үндэстэн нь цэнхэр нүдтэй, шулуун хамартай, шар үстэй байх ёстой гэсэн онол байдаг.

Хот руу орох замд "Terra Dos Gemeos" буюу “Ихрүүдийн хот” хэмээх бичиг таныг угтана.



Замын самбаруудыг хүртэл ихрүүд чимэглэнэ.



Хотод нийт 6600 хүн амьдардаг бөгөөд тэдний 700 нь ихэр юм байна.















Энэ талаар хэн ч баталгаатай тайлбар өгч чадахгүй байгаа ч, Адольф Гитлерийн үнэнч эмч болох Йозеф Менгеле буюу “үхлийн сахиус”-ыг буруутгаж байгаа аж.



Йозеф Менгеле 3-р Рейхийг сүйрэх үед Бразил руу зугтсан бөгөөд олон тооны туршилтыг хийж байсан гэнэ. Тэрээр 400 мянган орчим еврейн үхэлд ч хамааралтай нэгэн.



Тэрээр Ари үндэстэгүүдийн тоог нэмэхийн тулд ихрийн төрөлтийн судалгаа, туршилтыг хийж байсан байна.



Энэ хотыг харахад туршилт амжилттай болсон бололтой.



Нутгийн иргэдийн ярьж байгаагаар 1960-аад оны үед, Менгеле малын эмч нэрээр хотод маш ихээр ирж байсан бөгөөд дараа нь өөрөө хотын бүсгүйчүүдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээг санал болгох болсон гэнэ.



Ард иргэд түүнийг туршилтын эм, бүтээгдэхүүнүүдээсээ бүсгүйчүүдэд өгч байсан хэмээн таамаглаж байгаа аж.



Хэнээс ч асуусан хотын бүхий л хүмүүс энэ бүхэнд Менгеле буруутай гэж хэлнэ.



Дэлхийн хамгийн их ихэртэй хот бол яах аргагүй "Кандиду-Годой" хэмээн батлагдсан.



Хамгийн анхны ихэр хүүхэд төрүүлсэн хосын булш.