Учир нь, "1994 онд тэрээр хэрвээ түүний баг дэлхийн аварга болвол шигшээ багийн далбааны өнгөтэй хувцас өмсөж байна" -гэж амалсан байна. Хэлсэн үгэндээ ч эзэн болжээ!
Өдөр бүр ажилдаа Нельсон шар өнгийн хүрэм, хар ногоон цамц, шар өмд, тод шар бүрх малгайтай явдаг байна. Гэвч зөвхөн хувцас өмсөөд зогссон бол яахав! Нельсоны өрөөний ханын цаас нь шар, шүүгээ, тавиур нь цэнхэр, ширээ нь ногоон юм. Ажлын ширээн дээрх компьютерийн дэлгэцэн дээрх зураг нь хүртэл хайртай багийнх нь лого байдаг байна. Цаг, сандал, машин бүгд л зөвхөн энэ дөрвөн өнгөтэй ажээ. Мөн тавиур, ширээн дээр хөл бөмбөгийн бэлгэдэл бүхий янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс байна.

Түүний байшингийн дотор гадна талыг мөн тийм маягаар янзалжээ. Түүний хоёр «Цох», «Volkswagen» маркийн машинууд нь мөн тийм өнгөтэй бөгөөд Нельсоныг ажилдаа явж байхад, Бразилийн төрийн дуулалыг маш чанга тоглож байдаг төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

“Яваандаа энэ бүхэнд би дассан. Нельсоны тэмцээний өдрүүдэд иддэг хоол хүнсний 90% нь ногоон эсвэл шар өнгөтэй байдаг.”-гэж Нельсоны эхнэр тэтгэвэрт гарсан багш Мария-Антуанетта ярьж байна.

