






Бямба гаригт Парист амьтны эрхийг хамгаалах эсэргүүцлийн аян болж өнгөрсөн байна. Энэ аянг "Peta" бүлгэмийнхэн зохион байгуулсан аж. Канад улсад далайн муурыг ихээр агнаж байгаа учир, ийнхүү тэд энэ анг зогсоохыг шаардсан байна. Эсэргүүцлийн үеэр зөвхөн дотуур хувцастай эмэгтэй биеэ хиймэл цусаар будан Канадын далбаан дээр хэвтсэн байжээ.






