3.5 килограмм жинтэй том яргай загас худалдаж аваад гэсэхээр нь 2-3 сантиметрийн зузаантай хэрчинэ.

www.caak.mn

Бэлдэхэд ердөө л тугалган цаас, нунтаг хар чинжүү, давс л хэрэгтэй. Бас нимбэг.

Зузаан тугалган цаас сонгох хэрэгтэй, тэгвэл загасны шөл гоожих нь бага байх болно. Чинжүүг ойролцоогоор зурган дээр байгаа шиг, харин давс 10 дахин их хэрэгтэй.

www.caak.mn

Хэрчим загасаа эхлээд давсаар дараа нь чинжүүгээр жигд тарааж амтласны дараа загасны өнгө өөрчлөгдөнө. Би их чинжүүнд дургүй тиймээс чинжүү бага хийсэн.

www.caak.mn

Загасаа тугалган цаасандаа уранхай цоорхой гаргалгүй сайтар бооно. Хэрвээ муу болсон бол давхар ороож болно.

www.caak.mn

За ингээд бүгдийг боож дууслаа.

www.caak.mn

Загас амт орж байх хооронд галаа бэлдэнэ, мэдээж хус их илчтэй ч, би гацуурын галд хийсэн.

www.caak.mn

Гал цогшихоор нь торон дээр загасаа тавина.

www.caak.mn

Нимбэгээ бэлдэнэ, би тавган дээр бэлэн болсон загасан дээрээ шууд л нимбэгнийхээ шүүсийг шахдаг. Загасыг болоогүй байхад нимбэг хийгээгүй нь дээр, гашуун амттай болдог.

www.caak.mn

За ингээд бэлэн боллоо. Зооглож болно.

www.caak.mn