



Их Британий цагдаа нар нэгэн шөнийн клуб байсан газар "марихуан" их хэмжээгээр тарьж ургуулсныг олж илрүүлсэн байна. Бүх гурван давхарт олсны ургамлын 1000 орчим бут тарьсан байлаа. Эдгээрийн барагцаалсан үнэ 1,700,000 орчим америк доллар болно. Шөнийн цэнгээний газар гурван сарын турш хоосон байсан байна. Тиймээс ботаникийн цэцэрлэгийг тун шаламгай ургуулжээ.



