Үндэсний эрдэм шинжилгээний төв нарны зуухыг 1969 онд барьжээ. Уг систем нь ойр орчмын толгод дээр байрлуулсан нарны туяаг том хүнхэр толинд тусгаж өгдөг 63 хөдөлгөөнгүй толиноос бүрддэг байна. Ингэснээр тавган хэлбэртэй Параболын толь дээр асар их хэмжээний нарны гэрэл төвлөрч, түүний хэмийг Цельсийн 3500 градус болтол нэмэгдүүлдэг ажээ. Параболын толь нь өөрөө 10,000 жижиг толинуудаас бүрддэг бөгөөд бараг 2000 квадрат метр талбайг эзэлдэг байна.

www.caak.mn

Энэ зуухыг нарны эрчим хүчээр ажилладаг станцтай андуурч болохгүй юм. Уг нарны зуухыг Үндэсний эрдэм шинжилгээний төвийнхэн өндөр хэмд буй материалын байдал, цахилгааны хувиралт, шингэн байдалд дулаан дамжуулах зэргийг туршиж үзэхийн тулд ашигладаг ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Ойр орчмын толгод дээр байрлуулсан нарны туяа цуглуулагч жижиг тольнууд.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn