











Хэрэв та Флинстоуны гэр бүл амьдардаг шиг байшинтай болохыг мөрөөддөг. Тэгээд танд 3 сая доллар байгаа бол мөрөөдлөө бодит болгож болох юм. Америкийн домогт телевизийн хөтлөгч Дик Кларк нь "Малибу" дахь байшингаа зарж байгаа ажээ. Ер бусын энэ байшин «Флинстоуны» сэдвээр агуйн хэлбэртэй баригдсан байна. Байшинд зөвхөн ганцхан унтлагын өрөө байдаг ч, хоёр угаалгын өрөө, орчин үеийн хэрэгслэл бүхий гал тогоо бас зочны өрөө байдаг.











