Тэд өсөж том болоод, Стин нь спорт сонирхож, харин Педер хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлийн хувьд зохион байгуулах ажилд оролцох болсон байна.

Педер ихэд тэмцэж байгаа бөгөөд өөрийн дутагдалтай тал нь амьдралынх нь хэв маягт нөлөөлөн хязгаарлагдмал болгохыг хүсэхгүй байгаа ажээ. Педер, дүү Стинд "Ironman Race" тэмцээнд хамтдаа орохыг санал болгосон байна.

"Ironman Race" бол эрүүл хүний хувьд ч, тийм ч хялбар даалгавар биш юм. Уг тэмцээн нь 3,8 км зайд усанд сэлэх, дугуйн 180 км-ийн уралдаан болон 42 км-ийн марафон гүйлтээс бүрддэг байна. Төрөл тус бүрийн амжилтаар тэмцээний эцсийн дүн гардаг ажээ.



Стиний хувьд бусдаас илүү ачаалалтай байв. Учир нь тэрээр тусгай төхөөрөмжтэй ахынхаа хамт оролцжээ.









Ах дүүсийг ээж нь ихэд дэмжиж байв.


Гараанаас гарснаас хойш 15 цаг, 47 минут 38 секундэд ихэр ах дүүс ялалт байгуулан барианд оржээ.



