Машиныг гаргахын өмнө сайн гэгч нь бүтээж, багладаг байна.

Шилэн дээр нь тусгай наалт нааж, ачаанд тусгай бүсээр тогтоож, дугуйг нь сайн гэгч нь тогтоодог байна.

Symbolic автосалоныхан машин хүргэлтийн үйл ажиллагааны гэрэл зургийг дэс дараалан дарснаар хүргэлтийн өмнөх бүхий л явц олны өмнө ил болсон аж. Ийнхүү бүх зүйлийг бэлдэхэд 2 цаг шаардлагатай байдаг байна.
Дугуйны эд анги бүрийг ороодог бөгөөд дугуй тус бүрийг тусгай уутанд хийдэг аж.

Харин машин ирсний дараа түүнийг задлах хугацаа нь баглах хугацаанаасаа илүү их байдаг байна.

