Залуу хосууд болох 20 настай Эбби Бартлетт түүний 24 настай нөхөр Леон Коннолли нар 6 жилийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд тэд 5 настай Харли хэмээх хөөрхөн охинтой болж амжсан байна. Харин түүний нөхөр Леонд “Ибиза” арал дээр очиж амрах боломж гарчээ. Харамсалтай нь, Эбби түүнтэй хамт явж чадаагүй байна.
Нөхрийг нь Ибиза-гийн бүсгүйчүүд өдөж хоргоож магадгүй гэдгээс Эбби
айж байлаа. Тиймээс тэнд энэ футболкийг л өмсөнө гэсэн ганц
нөхцөлтэйгээр амралтанд явуулжээ.
“Би найз бүсгүй Эббидээ хайртай, Ибизагийн бүх бүсгүйчүүдийг үзэн ядаж байна, надаас хол бай.” – гэсэн бичигтэй ийм футболкийг залуу өмсөх ёстой байв.