Хүссэн хүн бүр авсанд хэвтэж, оршуулгын хувцас өмсөж, үсний засалт хийлгэж нөгөө ертөнцөд хэрхэн очихоо харж болох юм байна.




"Сюкатцу" хэмээх арга хэмжээ нь Токиод нэлээд алдартай өдөрлөг юм. Энэ өдөрлөгт оролцохын тулд жил бүр 5000 гаруй оролцогчид ирдэг байна. Эдгээр хүмүүс өөрийн оршуулгын өдөртөө эртнээс бэлддэг аж. 2014 оны энэ өдөрлөгөөр 54 гаруй оршуулгын байгууллага үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд оролцогчид өөрсдийгөө нас барсныхаа дараа хэрхэн харагдахаа мэдэх боломжтой болж байгаа гэнэ.



