




Бараг л ихэнхи оронд бат бөх хайрын бэлгэ тэмдэг болгож хашаа, гүүрэн дээр "цоож" өлгөх болсон. Харин Америкт Бруклиний гүүрний хашаан дээр хайрын бэлгэ тэмдэг болсон цоож өлгөөтэй байдаг ч, дурлалт хосууд цоожны оронд ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, чихэвч, хөхний даруулга гэх мэт гартаа тааралдсан бүхнээ өлгөдөг болжээ. Үүний үр дүнд хашаа яг л хогийн сав мэт харагдаж байна.




