


Ким Кардашьян шиг өгзөгтэй болох амархан болжээ. Маймид “Sculpting Goddess” хэмээх гоо сайхны салон нээгдсэн бөгөөд хамгийн чухал үйлчилгээ нь өгзөг чангалах, томруулах үйлчилгээ юм байна. Өгзгөн дээр вакум төхөөрөмж тавих бөгөөд тухайн төхөөрөмж 45 минутын турш таны өгзгийг татаж томруулах гэнэ. Үйлчилгээ 60 долларын үнэтэй бөгөөд 4-5 удаагийн дараа үр дүн нь харагдах ажээ.


