Окаяма нь Японы тээврийн төвлөрсөн томоохон хот юм. Төмөр замаас гадна автобус, нисэх буудалд байх бөгөөд мөн өндөрт байрлах төмөр замаар аялах унадаг дугуйтай юм байна. Үүнийг “Sky Cycle” хэмээн нэрлэдэг бөгөөд “Washuzan Highland Amusement” хүрээлэнд байдаг ажээ.

Өндөрт унадаг дугуйгаар аялах аялалыг хүн бүр хийж чадахгүй л болов уу. Харин энэ аялалыг сонгосон зоригтонгуудад уулан дээгүүр дугуй жийж, байгалийн үзэсгэлэнг харах гайхалтай боломж нээгдэж байгаа юм.

"Sky Cycle"-ийн кабин нь аюулгүй байдлыг маш муу хангасан байдаг бололтой. Кабины хаалгууд нь онгорхой, зам нь 4 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт байрлана. Аюулгүй байдлыг хангасан цорын ганц зүйл нь энгийн бүс юм. Энэ зоригт алхмыг хийснээр байгалийн үзэсгэлэнг харах боломжтой бөгөөд ялангуяа "Shimotsui-Seto" гүүрийг алсаас харах боломж нээгддэг байна.



Видео.