Сүүлийн үед Хилтон папараццийн дуранд ховорхон өртөж, шоу арга хэмжээнд оролцох нь багассан байна. Мөн энд тэндэхийн арга хэмжээ дээр DJ хийдэг болжээ.

"Charbel Zoe" брэндийн дэлгүүрийн нээлтэнд ирсэн түүнийг харсан хүмүүс, "энэ чинь нөгөө шоучин Пэрис Хилтон мөн үү?" -хэмээн алмайран харж байжээ. Үс засалт, нүүр будалт нь гоёмсог даашинзанд нь гайхалтай зохицсон төдийгүй, өөртөө
итгэлтэй зураг авахуулж байгаа нь дур булаам харагдана.

Тэр одоо 34 настай.










