Хотын захирагч Хуан Санчес Гордиллогийн ачаар энэ хот ийнхүү амгалан
тайван болжээ. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр тэрээр үнэгүй
мухлагуудыг ажиллуулж байсан бөгөөд иргэд худалдан авах боломжгүй
масло, будаа, шошийг үнэгүй авч болдог байжээ.

Үүний дараа тэрээр хотын захирагч болсон бөгөөд хоол хүнс, бүх зүйл хангалттай хотыг байгуулсан байна. Хотод ч хөдөө аж ахуйн баг бүрэлдэхүүн нээгдэж, олон хүн ажилладаг болжээ. Орлогоо хувааж авдаг бөгөөд сар бүр нэг хүнд 1200 евро ноогддог байна.
Хувийн байшин барих шаардлагатай бол юуны түрүүнд зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэрвээ байшингийн кв.м нь 192-оос бага байвал байшингийн зардлыг улсаас даадаг байна. Тэдний цорын ганц үүрэг нь сар бүр улсдаа 15 евро өгөх явдал гэнэ.
Хотын захирагч Хуан Мануэль Санчес Гордилло: “Хэрвээ танай улс хэсэг хугацаанд эд хөрөнгийн шуналаа татаж, амиа хичээлт, өөрийгөө бодохоо больвол илүү сайхан нийгмийг бүтээж болно” -гэж ярьсан байна.