Эмч нар тайлбарлахдаа: “Энэ залуу 2000 тутамд нэг төрдөг Тернерийн синдромтой.  Ийм өвчтэй хүмүүсийн эр гормон нь ихэдсэн байдаг учраас тэд жирэмслэх боломжгүй. Өвчтөний эрхтэний оронд байх зүйл нь “бичил эрхтэн” бөгөөд эр хүний үүргийг биелүүлж чадахгүй ” гэж хэлжээ. Эмэгтэй байснаа мэдсэн залуу хэлэхдээ: “Би хэзээ ч иймэрхүү шинжилгээ өгч үзээгүй. Багаасаа л өнчин өссөн болохоор амьдралаа одоо өөрчлөхийг хүсэхгүй байна. Ирээдүйд эрэгтэй чигээр л амьдрасаар үхнэ” гэж хэлсэн байна.