АНУ-ын иргэн Joe Landolina одоо 22 настай бөгөөд “Suneris” компаний ерөнхий захирал юм байна. Тэрээр анх 17 настайдаа “VetiGel” гэх нэртэй бүтээгдэхүүнийг ахлах сургуульд байхдаа зохион бүтээжээ.
Үүнээс жил гаруй хугацааны дараа найзтайгаа хамтран энэ бүтээлээ бизнес болгохоор шийдсэн бөгөөд тэдний санаа эрүүл мэндийн салбарт маш том нээлт болсон төдийгүй анхны бүтээгдэхүүн нь 150 долларын үнэтэй зарагдсан байна.
“Vetigel” нь 12 секүндийн дотор үйлчилдэг бөгөөд тус гель зөвхөн шархыг хооронд нь наахаас гадна арьсыг эмчилдэг үйлчилгээтэй тул маш хэрэгтэй бүтээгдэхүүн болжээ.