Тэрээр тайзан дээр гарах мөрөөдөлтэй байсан бөгөөд энэ саналыг бодолцож үзэх гэнэ. Гэхдээ тэр Рио-де-Жанейро дахь цэвэрлэгээний ажлаа орхихгүй гэжээ.
“Хүмүүс үзэсгэлэнтэй хот тохижилтын ажилтныг хараад ихээхэн гайхдаг. Гэхдээ үзэсгэлэнтэй үйлчлэгч байх ёсгүй гэсэн хууль байхгүй. Энэ нь хүмүүсийн бодол л болов уу” хэмээн Маттос хэлсэн байна. Түүний бодлоор гадаа хийж буй биеийн хөдөлмөр нь галбираа хадгалахад сайнаар нөлөөлж байгаа гэжээ.
Маттосын ажил 12 цаг үргэлжилдэг бөгөөд 16 наснасаа хойш энэхүү ажлыг хийжээ.
Цахим ертөнцөөр алдартай болсны дараа түүнд найзын хүсэлт олноор ирэх болсон нь таалагдахгүй байгаа гэнэ.
“Хүмүүс өмнө нь хэзээ ч өгзөг, хөх, хөл харж байгаагүй мэт зан гаргаж байна” хэмээн Маттос хэлжээ. Үүнээс гадна тэрээр загварын санал хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд рекламны зураг авахуулахад ч бэлэн тухайгаа мэдэгджээ.