Видео
Английн "Cafe Art" газрынхан Лондонгийн гэрэл зураг сонирхогчдын фестивалд зориулан нэгэн гайхалтай үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэд орон гэргүй 100 хүмүүст "Fujifilm"-ийн камер өгч, зураг дарахыг хүсчээ. Нийт 100 хүнээс 80 хүн эргэн ирж, камерыг нь буцаан өгсөн байна. Ингээд 2.500 зураг ирснээс 20 зургийг нь хамгийн шилдгээр шалгаруулж, 2016 оны календарьд оруулах болжээ.