Энэ сургуульд дасгалын танхим, театр, хоолны газар болон номын сан бүгд байх бөгөөд ширээ сандал, хананы өнгөө бүгдийг нь хүүхдийн сэтгэхүйд тохируулан сурах хүслийг нэмэгдүүлэхээр зохион байгуулжээ.
Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүүхдийг сургуульд явах дуртай болгохын тулд орчныг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. Тиймээс ч Финляндын нэгэн дунд сургууль дэлхий нийтийг гайхшруулсан өвөрмөц дизайнаар барилгаа барьсан байна.