1. Ойр ойрхон идэх:
Хэрвээ та өдөрт маш их хэмжээгээр 1 удаа хооллочихоод өөрийгөө турна гэж бодож байвал “үгүй” юм. Ингэж идвэл ходоодны хэмжээ ихэсч, илүү их өлсдөг байна. Тиймээс 3-4 цагийн зайтай бага багаар хооллохыг зөвлөе.



2. Татгалзах хүнс:
Хоолны дэглэмээсээ та долоо хоногийн туршид цэцэгт байцаа, вандуй зэргийг хасах хэрэгтэй. Учир нь ийм төрлийн хүнс таны гэдсийг хийгээр дүүргэж, нарийхан бэлхүүстэй болох явцыг удаашруулах болно.



3. Хоолоо зохицуулах:
Өдөржин гадил идэхийн оронд, төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг ээлжилж бага багаар идэх нь илүү үр дүнтэй. Мөн бага өлсгөдөг байна.



4. Ус уух:
Турахад нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол “ус” юм. Тиймээс өдөрт 5-6 аяга ус ууж хэвшээрэй.



5. Ногоон цай:
Ногоон цай нь өөх шатаадаг төдийгүй биеийг эрүүлжүүлж хорыг гадагшлуулдаг байна.



6. Цагаан гаа:
Идэх болон уух зүйлдээ цагаан гаа бага зэргийг хийснээр турах үйл явц илүү хурдсах болно.



7. Алкохолоос татгалз:
Согтууруулах ундаа өөх шатаах, турах үйл явцыг хэвийн үеийнхээс 36 хувиар удаашруулдаг ажээ.



8. Чихэр идэх хэрэггүй:
Найрлагандаа элсэн чихэр их хэмжээгээр агуулсан чихэр, тараг болон ундаанаас татгалзаарай.



9. Дасгал хийх:
Судалгаанаас үзэхэд хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй турах арга нь аэробик гэнэ. Тиймээс долоо хоногт 15 цаг дасгал хөдөлгөөн хийснээр үр дүнгээ маш хурдан өгөх болно.



10. Гэдэсний таталт:
Өдөрт 3 удаагийн давтамжтайгаар гэдэсний таталт хийгээрэй. Ингэхдээ 12-15 удаа тасралтгүй хийгээд 30 секүнд амраад, ахин эхнээс нь хийх хэрэгтэй. Доорх бичлэг дээр гэдэсний олон төрлийн дасгалын санаанууд гарч байгаа. Та өөрт тохирох 2-3 дасгалыг хослуулж хийвэл илүү хурдан үр дүнг мэдрэх болно. Танд амжилт хүсье!


Видео



Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээллийг сонирхоорой:
~Долоо хоногт 8 кг турах нууц~