15. Програм хөгжүүлэгч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 83%
Хэрхэн тайлбарлах вэ?: Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, компьютер зэрэг хэрэгслүүдийг сайжруулж, засаж хэрэглэхэд илүү хялбар болгодог.



14. Худалдааны менежер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 83%
Хэрхэн тайлбарлах вэ?: Өөрийн компанийн бүтээгдэхүүнийг хүмүүст сурталчилах, зарах болон санал сэтгэгдлийг нь сонсож шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг.



13. Лабораторийн техникч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 84%
Хэрхэн тайлбарлах вэ?: Лабораторит судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.



12. Хөрөнгө оруулалтын банкир

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 84%
Хэрхэн тайлбарлах вэ?: Мөнгө хэрэгтэй болон мөнгөтэй хүмүүсийг хооронд холбож өгөхөөс гадна компаниудыг өөр компани худалдаж авахад нь зөвлөгөө өгдөг.



11. Загвар зохион бүтээгч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 85%
Хэрхэн тайлбарлах вэ?: Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон хувцас, гутал зэргийн загварыг нь гаргаж шинэ санаа дэвшүүлдэг



10. Инженер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 85%
Хэрхэн тайлбарлах вэ?: Яг одоо дэлхийд болон хүмүүсийн тулгамдсан асуудлуудыг математик болон шинжлэх ухааны мэдлэгийнхээ ачаар шийдэхийг зорьно.



9. Төрийн албан хаагч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 85%
Хэрхэн тайлбарлах вэ?: Засгийн газар болон улсын ажил хийнэ. Гэхдээ энэ нь цэрэг болон цагдаагаас өөр.



8. Спорт багийн менежер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 86%
Хэрхэн тайлбарлах вэ?: Тухайн багийнхаа гишүүдийг дасгалжуулах болон хэрхэн ялах, ямар төлөвлөгөөгөөр тоглох тухай зөвлөгөө өгнө.



7. Социологич

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 89%
Хэрхэн тайлбарлах вэ?: Ард иргэдийн итгэл үнэмшил, зан байдлыг нь судалж тэдэнтэй ярилцан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийддэг.



6. Радионы продюсер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 90%
Хэрхэн тайлбарлах вэ?: Радиогоор явах дуу болон нэвтрүүлгүүдийг хэрхэн сонирхолтой болгох мөн ямар дарааллаар явах төлөвлөгөөг гаргана.



5. Олон нийттэй харилцах менежер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 91%
Хэрхэн тайлбарлах вэ?: Олны танил хүмүүсийн ярилцлага болон сурталчилгаа үйл ажиллагаанд оролцох хуваарийг гаргадаг.



4. Нийгмийн сүлжээний (сошиал медиа) менежер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 93%
Хэрхэн тайлбарлах вэ?: Компаниа фэйсбүүк болон твиттерээр дамжуулан сурталчилах ажил.



3. Статистикч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 94%
Хэрхэн тайлбарлах вэ?: Ямар нэгэн зүйлийн тоо баримтыг гаргаж нийгэмд юу болж байгаа болон бодит байдлыг хүмүүст хувиар дамжуулан хүргэхийг хэлнэ.



2. Өгөгдлийн сангийн шинжээч

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 95%
Хэрхэн тайлбарлах вэ?: Тухайн сайт болон компанийн мэдээллүүдийг шинжилж, судалгаа хийгээд дүгнэлт гаргадаг.



1. Сайтын дизайнер

Эцэг эхчүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй вэ?: 97%
Хэрхэн тайлбарлах вэ?: Сайтын загвар болон харагдах байдлыг нь хүмүүст амар болгож, илүү сонирхолыг нь татахын тулд ажилладаг.