Орц:   
-Тараг 250 мл
-Гурил 150 гр
-Өндөг 2ш
-Бяслаг 200 гр
-Зайдас эсвэл хиам 200 гр
-Бялууны хөөлгөгч (baking powder) 1 жижиг халбага
-Давс

Хийх аргачлал:
1. Бяслагаа үрээд, тараг, өндөг, гурил, давстайгаа сайтар холино. Бэлдсэн зуурмаган дээрээ бялууны хөөлгөгчөө хийгээд ямар ч ширхэггүй болтол нь шингэрүүлж хутгаарай.



2. Зуурмаг дээрээ хиамаа жижиглэн зүсч хийнэ.



3. Шарах шүүгээгээ 180 хэмд халаагаад, хэвэнд хийсэн зуурмагаа 20-30 минут жигнэж болгоорой. Ингээд л таны өглөөний цай бэлэн боллоо.



Та сайхан хооллоорой.