Бясалгал нь стрессийг багасгах, цусны даралтыг бууруулах, төвлөрөх чадварыг сайжруулахад гайхалтай үр нөлөөтэй. Өдөрт аравхан минутыг бясалгалд зарцуулснаар таны сэтгэл санаа дээшилж, тархины тань ажиллагаа сайжрах болно.
Цэцэг жимс, ногоо арчилж ургуулснаар дараах ашиг тусыг танд өгнө.
- Стрессийн дааврын ялгаралтыг бууруулна
- Сэтгэл санаа эерэг болно
- Сэтгэл ханамж байнга авна
- Зөнөх өвчний эрсдэлийг 36 хувиар бууруулна
- Цэвэр агаарт өнгөрүүлэх цаг нэмэгдэнэ
- Хөдөлгөөн нэмэгдэнэ
Гэртээ хоолоо бэлтгэж, хийж иддэг хүмүүсийн эрүүл мэнд харьцангуй сайн байдгийг олон судалгаа харуулжээ. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх болон хоол хийх явцад анхаарал хандуулах нь тархины ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Унших үйл нь төвлөрч сургах, үгийн санг баяжуулах, төсөөллийг сайжруулах, анализ хийх чадварыг хөгжүүлэх гэх мэт олон ашиг тустай. Мөн ном уншсанаар стрессийн түвшин даруй 69 хувиар буурдаг байна.
Шатар нь ямар ч эргэлзээгүйгээр тархины хамгийн үр дүнтэй дасгал гэж тооцогддог. Шатар тоглох үед зүүн, баруун тархи хоёулаа идэвхжиж, ой ухаан сайжирдаг байна.
Хөгжмийн зэмсгээр тоглох нь танихуйн хөгжилд дэм болж, мотор ур чадвар буюу биеийн эв дүйг сайжруулдаг байна. Мөн насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн IQ-г дээшлүүлэх ашиг тустай.
Бүжиглэх нь бие махбодод хамгийн төгс дасгал болоод зогсохгүй стрессийн түвшинг бууруулж серотониний түвшинг нэмэгдүүлж өгдөг байна. Цогц хөдөлгөөнд суралцаж, цээжлэхэд тархины бүхий л хэсгүүд ажилладаг тул оюун ухаанд бас чухал ач тустай.
Олон хэлээр ярьдаг хүний тархины ажиллагаа ганцхан хэлээр ярьдаг хүний тархинаас огт өөр байдаг байна. Хэл сурах тусам оюуны цар хүрээ нэмэгдэх бөгөөд тэр хэмжээгээрээ зөнөглөх, ой санамжаа алдах гэх мэт эмгэгүүдээс урьдчилан сэргийлж байдаг ажээ.
Бусдаас өөрийгөө хамгаалах чадвар өгөхөөс гадна тулааны урлаг нь төвлөрүүлэх, тэнцвэр сайжруулах, оюун ухаан, бие махбодын уялдааг бий болгох зэрэг тархийг хөгжүүлэх олон ач тусыг бас өгдөг.
Багийн спорт нь хөдөлгөөний бүхий л төрлийг шаардахаас гадна бусадтай харилцаа үүсгэх, нөхөрлөл бий болгоход тустай. Харилцаа дутагдсанаар тархины хөгжил болон биеийн ерөнхий эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг аж.
Өдрийн тэмдэглэл хөтлөх, сэтгэгдэл, санаа бодол, зорилго зэргээ бичих нь сэтгэл зүйн олон асуудлыг шийдвэрлэж стрессийг багасгах үйлчилгээтэй гэнэ.
Судлаачдын үзсэнээр нэхэх үйл нь түгшүүр, сэтгэл гутрал болон архаг өвчнийг намдаах хамгийн гайхалтай эм болдог ажээ. Тархи болон гарны үйл ажиллагааг зэрэг шаарддаг тул нэхэх нь бясалгал хийхээс дутахгүй үр ашигтай аж.