Нисдэг тээврийн хэрэгслийн бүхээг хоёр хүний багтаамжтай бөгөөд нийт 200 кг ачаа даах аж. Мөн машины хоёр тал дахь нарийн далавч хураагдахад хялбар зориулалттай.
Тээврийн хэрэгслийг Клейн өөрөө жолоодож туршихдаа агаарт 170 км цаг хурдтай нисжээ. Нисдэг машины дрон-таксины загвараас ялгаатай тал нь босоо тэнхлэгт хөөрч, буух боломжгүй тул нисэх буудлын зурвас шаардагдах гэнэ.
Тээврийн хэрэгслийн зах зээлд нисдэг машины хүлээлт бий болоод олон жил болж байгаа билээ. Одоогоос хоёр жилийн өмнө Морган Стэнли компаниас 2040 он гэхэд энэ салбар 1.5 триллион доллароор үнэлэгдэх болно гэх таамаг гаргаж байсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон салбарын арга хэмжээн дээр Hyundai Motors Europe-ийн гүйцэтгэх захирал Майкл Коул нисдэг тээврийн хэрэгслийг "Хүн төрөлхтний ирээдүйн чухал хэсэг" хэмээн онцолжээ.
Ердийн бензин шахуургын түлшээр ажилладаг, BMW хөдөлгүүрээр тоноглогдсон Hybrid нисдэг машиныг бүтээгч Стефан Клейн уг техникийг 2500 метр өндөрт 1000 км нисэх чадалтай гэж мэдэгджээ. Үүнд машинаас нисэх онгоцонд шилжихэд ердөө хоёр минут 15 секунд шаардлагатай гэнэ.
Энэ төрлийн техник одоогийн тээврийн дэд бүтцийн ачааллыг арилгах хамгийн боломжит шийдэл гэж үзэж байгаа аж. Нисдэг машины захиалга зөвхөн АНУ-д л гэхэд хэдийнээ 40 мянгыг даваад байна.