Английн дээд зэрэглэлийн хүүхэд асрагчид

Английн “Norland College” гэх асар нэр хүндтэй сургуулийг мэдэх үү? Энэ бол ердийн “няня” (хүүхэд асрагч) бэлтгэдэг газар биш. Тэнд хүүхэд асрах үндсэн ур чадваруудаас гадна өөрийгөө хамгаалах, хүнд нөхцөлд жолоо барих зэрэг “action кино”-нд тохирох сургалтууд ордог ажээ.

Тиймдээ ч тэд өөрсдийгөө "Мэри Бонд" — Мэри Поппинс + Жэймс Бонд хослол гэж хошигнон нэрлэдэг. Norland-ийн төгсөгч няня нар дэлхийн хамгийн өндөр цалинтай, хамгийн эрэлттэй хүмүүсийн нэг гэдэг нь зүгээр нэг сурталчилгаа биш!

Хэрвээ хүүхдээ хамгаалалттай, ёс суртахуунтай, элит хүмүүжилтэй өсгөмөөр байвал эдгээр “супер асарагчд”-ыг л хай!

Японы кибер сайд компьютер хэрэглэж чаддаггүй байсан гэвэл итгэх үү?

2018 онд Японы кибер аюулгүй байдлын сайд Ёситака Сакурада нэгэн мэдэгдэл хийж дэлхий нийтийг шоконд оруулав:

“Би амьдралдаа нэг ч удаа компьютер хэрэглэж үзээгүй.”

Тэрээр 25 наснаасаа төрд ажиллаж, бүх ажлаа туслахуудаараа хийлгэдэг байжээ. Ийнхүү хариуцсан салбартаа технологийн боловсролгүй хүн байх нь хэчнээн эрсдэлтэйг дэлхий дахинд ойлгуулсан. Харин япончууд үүнийг элэглэл болгож:

Тэр үнэхээр сайн хамгаалалт хийжээ “Компьютергүй хүн хакердуулахгүй нь сайн хэрэг!” хэмээн хошигножээ.

Сакурада мөн 2020 оны Токиогийн олимпыг зохион байгуулах хороог ахалж байжээ.

Дэлхийн хамгийн шударга хот хаана байдаг вэ?

2013 онд нэгэн сонин туршилт хийсэн байна:
16 том хотод тус бүр 12 ширхэг, нийт 192 түрийвчийг санаатайгаар орхижээ.

Финландын нийслэл Хельсинки — 12 түрийвчнээс 11-ийг нь эргүүлж өгсөн.
Португалын нийслэл Лиссабон — 1-хэн түрийвч л буцаж иржээ.

Тэгвэл таны хаясан түрийвчийг хамгийн найдвартай эргүүлж өгдөг хот бол Хельсинки юм байна. Итгэл даах соёл гэдэг хүчтэй!

Японд өрхийн санхүүг хэн барьдаг вэ?

Японд өрхийн санхүүг эмэгтэйчүүд бүрэн удирддаг уламжлалтай. Эр нөхөр сарынхаа цалинг бүгдийг эхнэртээ өгдөг. Харин эхнэр нь бүх зардлаа тооцоолж, нөхөртөө үлдэгдлээс нь "карманны" мөнгө өгдөг гэнэ.

Зарим эрчүүдийн халаасанд зөвхөн нэг хайрцаг тамхины мөнгө л хүрдэг гэдэг. Санхүүгээс гадна амьдралыг "дэлгэрүүлж удирдах" эрх мэдэл япон бүсгүйчүүдийн гар дээр төвлөрсөн гэдгийг энэ уламжлал гэрчилнэ.

Хуурамч бичлэгийг таних технологи бүтээжээ

Нидерландын шүүх шинжилгээний хүрээлэнгийн судлаачид нэгэн гайхамшигтай арга нээжээ. Хүний зүрхний цохилтоос үүдсэн нүүрний өнгөний өчүүхэн өөрчлөлт-ийг камерын бичлэгээс илрүүлж, тухайн бичлэг жинхэнэ эсэхийг тогтоодог байна.

Энэ бол өнөөгийн хиймэл оюун бүрэн хуурч чадаагүй зүйлсийн нэг. Дипфэйк дэндүү үнэмшилтэй болчихсон энэ үед ийм төрлийн технологи маш чухал гэдэг нь ойлгомжтой.

“Дипфэйк” (Deepfake) гэдэг нь: Хүний дүр төрх, дуу хоолойг хиймэл оюунаар дуурайлган хуурамчаар үүсгэх технологи

Дэлхийн хамгийн урт кино — 35 хоног үргэлжилдэг!

“Logistics” хэмээх Швед киноны нийт үргэлжлэх хугацаа — 51,420 минут, буюу 35 өдөр.

Кино нэгэн электрон pedometer төхөөрөмжийн үйлдвэрлэлийн газраас хэрэглэгчийн гарт очих бүх замыг реал тайм-аар харуулдаг. Өөрөөр хэлбэл, камер унтраахгүйгээр яг л бодит амьдралыг тасралтгүй дагасан гэсэн үг.

Анхны үзвэр нь 2012 оны 12-р сарын 1-ээс 2013 оны 1-р сарын 6 хүртэл Стокгольмын соёлын төвд болжээ. 

Сүргээсээ тасарч цор ганцаар 5 жил зэрлэг байгальд амьдарсан хонь

2021 онд Австралийн хөдөө нутгаас бүрэн зэрлэгшсэн хонь олджээ. Тэр хонь 5 жилийн турш сүргээсээ тасарч, ойд амьдарч байсан бөгөөд бие нь бүгд 35 кг ноос-оор бүрхэгдсэн байв.

Хонины хэвийн ноос 5 кг орчим байдаг бол энэ тохиолдол дэлхий даяар шуугиан тарьж, амьтны эрх, байгаль хамгааллын олон сэдвийг хөндсөн юм.

Үйлдвэрийн токарьчин дэлхийн сонгодог киноны гол дүр болсон нь

Италийн 1948 оны киноны үнэт өв — “Ladri di biciclette” (Дугуй хулгайчид). Харин энэ киноны гол дүрийг жирийн нэгэн токарьчин — Ламберто Маджорани бүтээжээ.

Найруулагч Витторио де Сика түүнийг “кино дуусмагц үйлдвэртээ буцаж очих” болзолтойгоор сонгосон ч, зураг авалтын үеэр Маджорани ажлаасаа халагдсан. Учир нь дарга нар нь "энэ чинь одоо кино од болсон хүн, дахиж токарийн машинд зогсохгүй" гэж үзсэн байна.

Ингээд тэрээр киноныхоо дүр шигээ амьдралд ажилгүй болж, урлаг руу буцаж орсон гэдэг.
Хамгийн сонирхолтой нь — гол дүрийн цалин нь ердөө 1000 доллар байсан!