Elysia chlorotica гэх энэ далайн нялцгай нь ургамал мэт фотосинтез хийдэг анхны амьтан. Замгийн хлоропластыг өөрийн эсэд шингээж, 6–8 сар зөвхөн нарны гэрлээр амьдарна.
145 сая жилийн настай зауропод (маш том биетэй, урт хүзүү, урт сүүлтэй, ургамал идэшт үлэг гүрвэл)-ын 110 мөр нь бүтэн хөлбөмбөгийн талбайг хамарч, дэлхий дээрх хамгийн урт мөрний цуваа болжээ.
Францад 2019 онд олдсон зауроподын гуяны яс, жин нь хагас тонн. Энэ бүс нутаг “Үлэг гүрвэлийн Эльдорадо” нэрээрээ алдартай.
Мөсөн “хөл”-өөр өргөгдсөн чулуунууд зөвхөн Байгал нуурын мөсөн дээр, -40°C-ийн өвлийн хүйтэнд л харагддаг.
Ганц эсээс бүрдэх энэ далайн ногоон замгийг “усан үзэм”, “усан нүд” хэмээн нэрлэдэг. Тэр яг л аварга усан үзэм шиг харагдаж байна.
Электрон микроскопоор авсан шоргоолжны зураг нь аймшгийн киноны дүр шиг харагдана.
Энэ бол хагарсан шил биш, харин -30°C хүрэх өвлийн жаварт Америкийн хамгийн том цэнгэг нуурын мөсөн гадарга юм.
Keaton Music Typewriter — зөвхөн нотны хуудас хэвлэх зориулалттай, дэлхий дээр ганц үлдсэн машин. 1936 онд Сан-Францискогийн Роберт Кейтон бүтээжээ.
Өвөлдөө каракуль мэт зузаан буржгар үстэй, зундаа хурганы ноос шиг сэгсийсэн буржгар үстэй ховор үүлдэр. Гарал нь өнөө ч бүрэн тайлагдаагүй нууц.
Далайн энэ төрлийн нуруугүй амьтад бол дэлхий дээрх хамгийн этгээд биетүүдийн нэг. Шилэн мэт тунгалаг, торх хэлбэртэй биет нь жинхэнэ амьтан гэхээсээ илүү уран зөгнөлт ертөнцийн дүр мэт харагдана.
Ховор генетикийн гажиг — нэг тал нь эм, нөгөө нь эр хавч. Дотоод эрхтэн хүртэл хоёр янзын хүйстэй байдаг. 50 саяд ганц тохиолдоно.
НАСА-гийн хэт ягаан туяаны камерт авсан зурагт нарны гадаргад болсон хэдэн өдрийн турш үргэлжилсэн асар их плазмын дэлбэрэлтийн үеийн дүрслэл харагдана.