“Жүжигчний золиос” гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог нэр бол Кристиан Бэйл. Тэр бол сайн зохиол, хэдэн сарын хугацаа өгвөл хүний бие ямар туйлд хүрч чадахаа харуулсан амьд жишээ. Жин нэмэх, хасах рекордыг хамгийн олон удаа эвдсэн нь ч Бэйл.
Кристиан Бэйлийн карьер бол жингийн туйлширлын амьд жишээ.
- The Machinist (2004) – 183 см өндөртэй байж ердөө 55 кг болж турсан. Өдөрт ганц алим, нэг лааз тунцаар хооллож, яс арьс болтлоо турсан дүр төрхийг бүтээжээ.
- Rescue Dawn (2006) – дахин 61 кг хүртэл турсан.
- Batman Begins (2005) – жилийн дараа 86 кг болж, спорт зааланд хүнд бэлтгэл хийж булчингаа хөгжүүлсэн.
- Дараа нь The Fighter (66 кг), The Dark Knight Rises (90 кг), American Hustle (105 кг), Vice (үүнээс ч их) зэрэг кинонуудад жингээ байнга өөрчилсөн.
- Ford v Ferrari (2019) – дахин тураад туранхай, хурдан жолоочийн дүрд тоглосон.
Шууд хэлэхэд, энэ тоонуудыг сонсоод л хүн биеийн тамирын зааланд хийсэн бэлтгэлээсээ ч илүү ядарчихмаар. Гэхдээ Кристиан Бэйл биеийнхээ “унтраалга”-ыг хүссэн үедээ дарах чадвартай мэт. Харин гол нь — кино төгс гарах ёстой.
Dallas Buyers Club (2013) кинонд Мэтью Макконахи ХДХВ-ийн халдвартай, хүнд өвчтэй эрийн дүрийг бүтээхийн тулд 21 кг жин хассан. Үр дүнд нь нүд хонхойж, хацар хонхорлон, арьс нь цаас шиг болсон байв.
Эмч нар ийм огцом турах нь эрүүл мэндэд маш аюултай гэж анхааруулсан ч Макконахи үл тоосон. Харин түүний энэ эрс золиос талаар болоогүй — тэр дүрээрээ “Оскар” хүртсэн бөгөөд энэ бол Академи үнэхээр жинхэнэ золиосыг үнэлсэн тохиолдол юм.
Долоон уулын цаадах сэтгүүлийн нүүрэнд гардаг үзэсгэлэнт бүсгүй, Dior-ын алдаршуулсан модель, сая сая хүний шүтээн — гэнэт л… +14 кг илүүдэл жин, зузаан пудр, шүдний протез, бараг танигдахааргүй өөр төрх. Энэ бүхэн нь Monster (2003) кинонд серийн алуурчны дүрд тоглохын төлөө байсан юм.
Кино нь бодит хэрэг явдлаас сэдэвлэгдсэн тул Шарлиз тухайн алуурчинтай төстэй харагдахын тулд ийм золиос гаргасан. Гэхдээ энэ бүх хүч хөдөлмөр талаар болоогүй — тэр дүрээрээ “Оскар”-ын эзэн болсон билээ.
Courage Under Fire (1996) кинонд хар тамхинд донтсон цэргийн дүрд тоглохын тулд 18 кг турсан. Ямар ч эмчийн хяналтгүй хийсэн энэ өөрчлөлт эрүүл мэндэд нь хүндээр нөлөөлж, хэдэн сар эмчилгээ хийлгэсэн.
Бид түүнийг 100 кг булчинлаг Thor-оор мэддэг ч…
- Rush (2013) – 84 кг хүртэл турж уралдааны жолоочийн дүрд орсон.
- In the Heart of the Sea (2015) – 75 кг болж, өлсгөлөнд нэрвэгдсэн тэнгисчний дүр бүтээсэн. Өдөр бүр өлсөж, “Өглөө бүр хоол мөрөөдөж сэрдэг байсан” гэж ярьсан.
Raging Bull (1980) кинонд эхлээд боксерын бэлтгэл хийж булчингаа хөгжүүлсэн. Дараа нь зураг авалтын явцад 27 кг жин нэмээд хөгширсөн, тарган дүрээ гаргасан. “Оскар”-ын эзэн болсон.
Bridget Jones’s Diary (2001) дүрд тоглохын тулд 14 кг жин нэмсэн. Булочка, паста, шөнийн зууш – бүгд багтсан. Дараа нь дараагийн киноны төлөө жингээ буцааж хассан.
Cast Away (2000) бол Том Хэнксийн ганцаараа бараг бүх киног авч явсан бүтээл. Өгүүллэгийн гол дүр нь онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүн болж, эзгүй арал дээр дасан амьдрах шаардлагатай болдог.
Пицца, паста, чипс гэдэг бол арал дээр мөрөөдөх зүйл. Өдөр тутмын хоол нь зөвхөн далайн хүнс болон жимс. Ийм нөхцөлд жин нэмэх нь битгий хэл, өлсөж турна. Тиймээс Хэнкс энэ дүрийнхээ төлөө эхлээд бага зэрэг жин нэмээд, дараа нь 23 кг турж, өөх махгүй, яс арьс болсон хүний төрхийг бүтээжээ.
Зураг авалтыг бүрэн жилийн турш зогсоож, тэр хооронд сахлаа ургуулж, жингээ хасаж, үнэхээр олон жил хүмүүстэй уулзаагүй мэт харагдахаар болсон нь кинонд бодит мэдрэмжийг өгсөн юм.
- 2006 онд гарсан Chapter 27 кинонд Жон Ленноныг хөнөөсөн Марк Дэвид Чапманы дүрийг бүтээхийн тулд Жаред Лето 30 кг жин нэмсэн.
Харин Dallas Buyers Club (2013) кинонд тэр эсрэгээрээ эрс турах шаардлагатай болсон. Гэхдээ хамгийн хүнд сорил нь Morbius (2022) киноны зураг авалтын үеэр тохиожээ. Энд тэр маш өвчтэй эрдэмтэн болж тоглохын тулд эхлээд ихээр турж, дараа нь спорт зааланд шаргуу бэлтгэл хийж, булчин болон жингээ нэмсэн.
Харамсалтай нь, түүний энэ их хөдөлмөр бусад жүжигчдийнх шиг үр дүнгээ өгөөгүй — кино нь шүүмжлэгчид болон үзэгчдийн хувьд бүтэлгүйдсэн. Гэсэн ч дүрийнхээ төлөө ийм золиос хийсэн нь өөрөө хүндэтгэлтэй алхам юм.
Та Gladiator (2000) киног санаж байна уу? Тэнд Коммодусын дүрд тоглосон жүжигчин бол Хоакин Феникс.
Хэдэн жилийн дараа тэр Joker (2019) кинонд тоглохын тулд ердөө хэдхэн сарын дотор 24 кг жин хассан. Калори бүрээ нарийн тооцож, юу ч илүү идэхгүй байх хатуу дэглэм баримталжээ. Ийм хатуу өлсгөлөн бэлтгэл нь түүнийг бие болон сэтгэл зүйгээр маш их ядрааж, бүр дүрийнхээ адил сэтгэлийн дарамтад оруулсан гэдэг.
Дэлгэцнээ харахад бид зөвхөн төгс дүрийг л хардаг. Гэвч тэр дүрийн цаана хэдэн сар үргэлжилсэн хатуу хоолны дэглэм, спорт зааланд өнгөрүүлсэн цаг, эсвэл эсрэгээр нь өөх тос ихтэй хоолыг цадахаараа идсэн өдрүүд бий. Гэсэн ч жүжигчид үүнийг хийсээр л — дүр, урлаг, шагнал, нэр төрийн төлөө.