2019 оноос эхлэн Чехийн цагдаад улаан өнгийн Формула 1 загварын машин хурдны замаар давхиж байна гэсэн мэдээллүүд ирж эхэлсэн байна. Хяналтын камерт ч тогтмол бууж, сэжигтнийг тогтоож чадсан ч жолооч үргэлж хаалттай дуулга өмсдөг байсан учир хэн болохыг нь тогтоох боломжгүй байжээ. Ингээд хэрэг хаагдаж, “сүнс жолоочийн домог” Чех улсад улам тархсан юм.

Харин өнгөрсөн ням гарагт цагдаа нарт аз тохиож, Прагагаас 40 км зайтай Добржиш хотын шатахуун түгээх станцад улаан уралдааны машиныг харжээ. Тэд мөрөөр нь дагаж явсаар нийслэлээс 60 км зайтай Бук тосгонд хүрч, сүнс жолоочийг илрүүлсэн байна.

Баривчилгааны үеийн бичлэг, зургуудыг харахад уралдааны машин өөр нэгэн тээврийн хэрэгсэлд чирэгдэн хувийн эзэмшил рү...

Баривчилгааны үеийн бичлэг, зургуудыг харахад уралдааны машин өөр нэгэн тээврийн хэрэгсэлд чирэгдэн хувийн эзэмшил рүү орох үед цагдаа нар даган оржээ. 51 настай эрийг машинаасаа буухыг шаардсан ч “энэ бол миний хувийн эдлэн, та нар хууль бусаар нэвтэрч байна” хэмээн маргалдсан байна. Эцэст нь цагдаагийн хэсэг рүү явахыг зөвшөөрчээ.

Гэвч сэжигтэн байцаалтын явцад асуултын ихэнхэд нь хариулахаас татгалзсан байна. Түүний хүү ч сэтгүүлчдэд “Биднийг Формула 1 машин чирж явлаа гэж цагдаа нар хэлсэн. Тэгээд хэдхэн минутын өмнө хурдны замаар давхисан гэж байна. Мэдээж бид тийм зүйл огт мэдэхгүй” хэмээн ярьжээ.

Цагдаа нарын мэдээлснээр, улаан хувцас өмсөж, дуулгатай байсан энэ эр Формула уралдааны Dallara GP2/08 загварын машин...

Цагдаа нарын мэдээлснээр, улаан хувцас өмсөж, дуулгатай байсан энэ эр Формула уралдааны Dallara GP2/08 загварын машин (2008–2010 онд хэрэглэгдэж байсан Формула 2) эзэмшдэг аж. Тэрбээр хурдны зам дээр хэзээ ч жолоодоогүй гэж үгүйсгэж байгаа ч цагдаагийн бүх зураг, бичлэгт жолооч дуулгатай байгаа учир үнэхээр тэр хүн мөн эсэхийг батлах боломжгүй юм.

“Ийм төрлийн уралдааны машин хуулийн дагуу хурдны зам дээр явах боломжгүй. Учир нь шаардлагатай техникийн нөхцөлийг х...

“Ийм төрлийн уралдааны машин хуулийн дагуу хурдны зам дээр явах боломжгүй. Учир нь шаардлагатай техникийн нөхцөлийг хангадаггүй. Хурц ирмэгтэй, гэрэл, дохионы гэрэл, улсын дугаар зэрэг аюулгүй байдлын гол тоноглолууд дутуу. Ийм машин жолоодох нь зөвхөн жолоочид ч биш, бусад замын хөдөлгөөнд оролцогчдод ч асар их эрсдэлтэй” хэмээн Чехийн цагдаа мэдэгдэв.

Хэрэв буруутай нь тогтоогдвол “сүнс жолооч” 5000–10,000 крон (240–480 ам.доллар)-оор торгуулж, жолоодох эрхээ 6 сараа...

Хэрэв буруутай нь тогтоогдвол “сүнс жолооч” 5000–10,000 крон (240–480 ам.доллар)-оор торгуулж, жолоодох эрхээ 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хасуулах ял хүлээх гэнэ.