Парис Жексон багаасаа сэтгэлзүйн хямрал, эцгийнхээ гашуун үхэлтэй нүүр тулж, 2019 онд амиа хорлох оролдлого хүртэл хи...

Парис Жексон багаасаа сэтгэлзүйн хямрал, эцгийнхээ гашуун үхэлтэй нүүр тулж, 2019 онд амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан ч өнөөдөр тэр бүрэн өөрчлөгджээ. Өдгөө 27 настай тэрбээр зургаан жилийн турш мансууруулах бодис, архинаас татгалзаж, хөгжмийн уран бүтээлдээ төвлөрөн “амьдралынхаа хамгийн эрүүл, тогтвортой үе”-дээ орсон гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн алдаагаа нээлттэй хуваалцаж, бусдад анхааруулга, урам зориг өгдөг байна.

Парис Жексон эцгийнхээ алдрыг түшиглэхээс илүү, өөрийн дуу хоолойгоороо үнэлэгдэж, уран бүтээлчийн хувьд бие даан тан...

Парис Жексон эцгийнхээ алдрыг түшиглэхээс илүү, өөрийн дуу хоолойгоороо үнэлэгдэж, уран бүтээлчийн хувьд бие даан танигдахыг зорьж байна. Тэр найз Гэбриэл Гленнтэй хамт “The Soundflowers” нэртэй хамтлаг байгуулж, дуу хөгжимөөрөө сэтгэлзүйн шархаа анагаан, бусдад урам зориг өгөхийг хүсдэг гэдгээ ярьжээ.

“Алдартай гэр бүлд төрөх нь хүмүүсийн нүдэнд аз завшаан мэт харагддаг ч, үнэндээ хамгийн том сэтгэлзүйн сорилт болдог” хэмээн Парис нэгэн ярилцлагадаа хэлсэн байна.