Цахилгаан машины урдчилсан загвар ер нь ирээдүйн харааг өгч, дизайнеруудын уран чанарыг харуулж байдаг. Үйлдвэрлэлд гарахдаа өөр хэлбэртэй болсон ч, эсвэл огт үйлдвэрлэлд хүрээгүй ч, загвар бол тухайн брэндийн ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйг үзүүлдэг үзэсгэлэн юм. Гэвч энэ удаа тийм болсонгүй. “Автотор” компани Москвагийн Политехникийн Институттэй хамтран Калининград хотод бүтээсэн “Yantar” гэх цахилгаан машины загвар олон нийтэд танилцуулагдсан даруйдаа сошиал дээр шуугиан тарьж, хараа булаах бус, харин элэг доог болж эхлэв.

“Автотор” уг загварыг 2025 оноос Калининградын үйлдвэртээ жилдээ 50 мянга хүртэл үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн цахилгаан мотор, инвертер, удирдлагын хавтан, батарей гээд бүхий л гол эд ангийг ОХУ-д өөрсдөө хийнэ гэж онцолжээ. Гэхдээ өмнө нь ийм амлалтууд өгөгдөж байсан ч эцэстээ Хятадын эд анги ашигласан түүх олон бий.

Техникийн талаарх мэдээлэл тун цөөн. Ил болсон цөөхөн үзүүлэлтүүдийн нэг нь — 25 кВт/цаг багтаамжтай батарейтай, жоло...
Техникийн талаарх мэдээлэл тун цөөн. Ил болсон цөөхөн үзүүлэлтүүдийн нэг нь — 25 кВт/цаг багтаамжтай батарейтай, жолооч нар батарейг худалдаж авахын оронд түрээсээр ашиглаж болно. Дээд хурд нь 105 км/цаг — онц гойд биш.
Гэхдээ хүмүүс техникийн үзүүлэлт сонирхоогүй. Учир нь машины гадаад үзэмжийг харсан хэн бүхэн шоолоод эхэлсэн. “Yantar”-ын хийц нь олон нийтийн зүгээс “хийц нэртэй халтуур уу”, “дизайн уу, эсвэл алдаа юу?” гэх мэт элэг доог, мийм үүсгэж, интернэтээр түгэв.

Харин “Автотор” компанийн зүгээс нэр хүндээ аварч, энэ бол үйлдвэрлэлийн загвар биш, зөвхөн туршилтын загвар (test mule) байсан, финал хувилбар нь шал өөр дизайнтай гарна гэж тайлбарлаж байна. 

Гэвч хүмүүсийн асууж буй гол зүйл нэг л байгаа юм: тийм бол яах гэж олон нийтэд үзүүлэв?