Шанхайд төвтэй роботын стартап DroidUp-ын танилцуулсан Moya нэртэй робот нь хүний алхалт, нүүрний хувирал төдийгүй бо...

Шанхайд төвтэй роботын стартап DroidUp-ын танилцуулсан Moya нэртэй робот нь хүний алхалт, нүүрний хувирал төдийгүй бодит мэт арьс, бүр биеийн дулаан хүртэл дуурайж чаддгаараа онцлог. Moya-гийн эмэгтэй хувилбар нь 165 см өндөр, 32 кг жинтэй бөгөөд биеийн температур нь 32–36 хэм (Фаренгейтоор 89–96 градус) байна.

DroidUp компанийн хэвлэлийн мэдэгдэлд “Moya-г хүйсийн онцлог, гадаад төрхийг уян хатан байдлаар тохируулж болно. Эрэг...
DroidUp компанийн хэвлэлийн мэдэгдэлд “Moya-г хүйсийн онцлог, гадаад төрхийг уян хатан байдлаар тохируулж болно. Эрэгтэй хувилбарынх нь тайван хүчирхэг байдал, эмэгтэй хувилбарынх нь эелдэг, найрсаг төрхийг бизнес, эрүүл мэнд, асаргаа, нөхөрлөлийн орчин зэрэг янз бүрийн нөхцөлд тааруулан өөрчилж болно” хэмээн дурджээ.
Бүтээгчдийн хэлснээр Moya хүний алхалтыг 92 хувийн нарийвчлалтай дуурайдаг аж. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тархсан б...

Бүтээгчдийн хэлснээр Moya хүний алхалтыг 92 хувийн нарийвчлалтай дуурайдаг аж. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдээс харахад үлдсэн 8 хувь нь нэлээд анзаарагдахуйц бөгөөд түүний алхалтыг “жинхэнэ, байгалийн” гэж нэрлэхэд эргэлзээ төрөхөөр байна. Аз болоход, Moya-д үүнээс өөр давуу тал цөөнгүй.

Нүднийх нь ард суурилуулсан хиймэл оюунд суурилсан камерын ачаар Moya харааны хүрээнд орж ирсэн хүмүүсийг таньж, үгээ...

Нүднийх нь ард суурилуулсан хиймэл оюунд суурилсан камерын ачаар Moya харааны хүрээнд орж ирсэн хүмүүсийг таньж, үгээр харилцахаас гадна маш нарийн нүүрний хувирал ашиглан хариу үйлдэл үзүүлж чадна. Үүнээс гадна түүний бодит мэт арьс нь гар хүрэхэд дулаахан мэдрэмж төрүүлдэг. Биеийн дулаан тийм ч чухал биш мэт санагдаж болох ч, судалгаагаар хүмүүс хүрэлцэх мэдрэхүйгээрээ бусадтай дотно холбоо тогтоож, “өөрийн хүн” мэт хүлээн авдаг нь тогтоогдсон байдаг.

DroidUp Moya-г компанийнхаа “бионик технологийн оргил” хэмээн тодорхойлж буй ч олон нийтийн хандлага хоёр талтай байн...

DroidUp Moya-г компанийнхаа “бионик технологийн оргил” хэмээн тодорхойлж буй ч олон нийтийн хандлага хоёр талтай байна. Зарим хэрэглэгч түүний боломжуудыг гайхалтай хэмээн үнэлсэн бол, нөгөө хэсэг нь нүүрний хувирал, алхалтыг нь “таагүй, жихүү хүрмээр” гэж шүүмжилжээ.

DroidUp компани Moya-г оны эцэс гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны үнэ нь 1.2 сая юань буюу ойролцоогоор 173 мянган ам.доллар байх аж. Гэхдээ ойрын үед энгийн хэрэглэгчдэд бус, эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудыг гол зорилтот зах зээлээ болгохоор төлөвлөснөө компани онцолсон байна.