Энэхүү хачирхалтай трендийн логик нь энгийн. Гялгар уут нь “амны бэлгэвч” шиг үүрэг гүйцэтгэж, илчлэгийг биед нэвтрүү...

Энэхүү хачирхалтай трендийн логик нь энгийн. Гялгар уут нь “амны бэлгэвч” шиг үүрэг гүйцэтгэж, илчлэгийг биед нэвтрүүлэхгүй мөртлөө тархийг “хоол идэж, шим тэжээл авч байна” гэж хуурна гэж тэд тайлбарладаг. Ингэснээр бодитоор илчлэг авахгүй ч цадсан мэдрэмж төрнө гэж үзэж байгаа юм.

Гэвч шүүмжлэгчид хоол идэж буйг дуурайлган жүжиглэх нь бие махбодод энерги, шим тэжээл огт өгөхгүйгээс гадна урт хугацаанд өлсгөлөн, шуналтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолж байна.
Мэргэжилтнүүд энэхүү шинэ тренд нь ноцтой эрүүл мэндийн хямралын шинж тэмдэг агуулж байгааг анхааруулжээ. Учир нь энэ...

Мэргэжилтнүүд энэхүү шинэ тренд нь ноцтой эрүүл мэндийн хямралын шинж тэмдэг агуулж байгааг анхааруулжээ. Учир нь энэ нь булими, анорекси зэрэг ноцтой хооллолтын эмгэг рүү хөтөлж болзошгүй зан үйлд уриалж байна. Өөрөөр хэлбэл, тархийг илчлэггүйгээр зөвхөн амт, бүтэцээс таашаал авахад “сургаж”, хооллолтын хэв маягийг гажуудуулах аюултай.

Түүнчлэн энэхүү аргыг туршиж буй хүмүүс их хэмжээний бичил хуванцар (microplastics) залгих эрсдэлтэй. Гялгар уутыг ба...

Түүнчлэн энэхүү аргыг туршиж буй хүмүүс их хэмжээний бичил хуванцар (microplastics) залгих эрсдэлтэй. Гялгар уутыг байнга зажлах үед жижиг хуванцар хэсгүүд салж, шүлстэй холилдон амьсгалын болон хоол боловсруулах замаар биед нэвтрэх магадлалтай бөгөөд энэ нь олон төрлийн хүндрэл үүсгэж болзошгүй.

Эхэндээ зүгээр нэг этгээд туршилт мэт харагдаж байсан “гялгар ууттай хооллолт” богино хугацаанд цахим орчинд жинхэнэ ...
Эхэндээ зүгээр нэг этгээд туршилт мэт харагдаж байсан “гялгар ууттай хооллолт” богино хугацаанд цахим орчинд жинхэнэ тренд болон хувирч, сая сая хандалт авч, ширүүн маргаан дэгдээжээ.