Америкийн жүжигчин Майкл Б. Жордан “Оскар” шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд ялалт байгуулсан талаар ABC телевиз мэдээлэв.
Тэрбээр “Sinners” кинонд ах дүү хоёр болох Smoke болон Stack дүрийг зэрэг бүтээж, давхар дүрд тоглосноороо энэ шагналыг хүртжээ.
Энэ төрөлд түүнтэй Леонардо Ди Каприо (“One Battle After Another”), Вагнер Моура (“Secret Agent”), мөн Итан Хоук болон Тимоти Шаламе (хоёулаа “Marty Supreme”) кинонуудаар өрсөлдсөн байна.
Харин “Шилдэг туслах эрэгтэй дүр” шагналыг Шон Пенн хүртэж, тэрбээр “One Battle After Another” кинонд хурандаа Steven Lockjaw-ын дүрийг бүтээжээ.
Өмнө нь мэдээлснээр, Пол Томас Андерсон найруулсан “One Battle After Another” кино 2026 оны “Оскар”-ын шилдэг киногоор шалгарч, нийт зургаан төрөлд шагнал хүртсэн байна. Үүнд Андерсон “Шилдэг найруулагч” болон “Шилдэг дасан зохицуулсан зохиол” шагналуудыг хүртэж, мөн кино “Шилдэг эвлүүлэг” төрөлд ялалт байгуулжээ.
Үүнээс өмнө “One Battle After Another” кино 2026 оны BAFTA шагналд нийт 14 төрөлд нэр дэвшиж, хамгийн олон номинацитай бүтээл болсон юм. Харин удаах байранд Райан Куглер найруулсан “Sinners” кино оржээ.