Хаш, нухаштай ролл

Орц:

  • Тортилла буюу нимгэн хавтгай гурил – 1 ширхэг
  • Шошны нухаш – 3–4 хоолны халбага
  • Шарсан хаш – 1/2 аяга
  • Хар чидун (эсвэл орлуулахгүй байж болно)
  • Салат навч

Хийх нь:
Тортилла гурилан дээр нухашаа түрхээд → салат → хаш → чидун → орооно.

Энгийн ногооны ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Өргөст хэмх
  • Улаан лооль
  • Лууван
  • Ногоон навчит ургамал
  • Шошны нухаш эсвэл тараг

Хийх нь:
Бүх ногоогоо хэрчээд → Тортилла гурилан дээр тараг/нухаш түрхээд → орооно.

Грек хэв маягийн ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Салат навч
  • Фета бяслаг (эсвэл аарц шахаж хэрэглэж болно)
  • Чанасан вандуй
  • Өргөст хэмх
  • Улаан сонгино
  • Тарагтай соус

Хийх нь:
Бүгдийг жижиглээд → тарагтай соус түрхээд → орооно.

Халуун ногооны амттай шошны ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Хар шош (чанасан)
  • Авокадо
  • Улаан сонгино
  • Чили соус (эсвэл хар перец)

Хийх нь:
Бүгдийг тортилла гурил дээрээ тавиад → халуун ногооны соусаа түрхээд дээр нь бэлэн болсон бүх орцоо хийгээд → орооно.

Тахианы махтай ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Чанасан тахианы цээж мах
  • Чанасан вандуй
  • Яншуй
  • Салат
  • Зөөхий

Хийх нь:
Зөөхий + вандуй + ногоо = Ногооны салат бэлэн.  Ингээд→ Тортилла гурил дээр зөөхийгөө түрхээд → тахиа → салат → орооно.

Загасны “Цезарь” ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Ямар ч загас байж болно эсвэл утсан загас
  • Өргөст хэмх
  • Бууцай
  • Пармезан (эсвэл хатуу бяслаг)
  • Тараг + сармис + гич + нимбэг

Хийх нь:
Бүх орцоо бэлтгээд → Тортилла гурилан дээрээ соусаа түрхээд→ загас + ногоо → бяслаг → орооно.

Тунатай ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Лаазалсан туна
  • Зөөхий, цөцгий
  • Өргөст хэмх
  • Амтат чинжүү
  • Бууцай
  • Нимбэг

Хийх нь:
Бүх орцоо хооронд нь холиод → Тортилла гурилан дээрээ тавиад → орооно.

Карри тахиа + лийртэй ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Тахианы мах
  • Лийр
  • Тараг эсвэл цөцгий
  • Зөгийн бал
  • Гич
  • Карри
  • Хатаасан жимс (цангис эсвэл үзэм байж болно)

Хийх нь:
Тараг + амтлагч → тахиа + лийртэй хольж бэлтгээд → Тортилла гурилан дээрээ бүх орцоо хийгээд → орооно.

Сам хорхойтой ролл

Орц:

  • Тортилла гурил
  • Сам хорхой
  • Авокадо
  • Өргөст хэмх
  • Цөцгий
  • Сармис
  • Нимбэг

Хийх нь:
Сармис+цөцгийтэй соус → Тортилла гурил→ сам хорхой + авокадо → орооно.

Анхаарах зүйлс:
  • Хэт их дүүргэвэл → Гоожих задрах талтай 
     Хэмжээг нь хэтрүүлэхгүй байх, тэгвэл барихад ч, идэхэд ч цэвэрхэн
  • Соус бага байвал → гоожихгүй, илүү тухтай цэвэрхэн иднэ
      Илүү амт оруулах гэж хэтрүүлэх хэрэггүй
  • Тортилла гурилаа бага зэрэг халааж хэрэглэ
       Тэгвэл илүү зөөлөн болж, орооход амархан, хагарахгүй
  • Доод хэсгийг эхэлж нугалаад дараа нь ороо
      Ингэвэл доторх нь гоожихгүй, яг “pro level wrap” болно
  • Орой бэлдээд маргааш идэхэд асуудалгүй
       Гэхдээ ногоо, соусаа өглөө нь бэлтгээд хийвэл мэдээж шинээрээ
  • Тос багатай байлгавал → хоолны дараа “нэг л хүнд” мэдрэмж төрөхгүй
      Ажлын бүтээмжинд тань нөлөөлөөд байхгүй хөнгөн байх болно. 

 

Сайхан хооллоорой 😋