Эртний болон дундад зууны үед махлаг эмэгтэйчүүд өндөр үнэлэгддэг байжээ. Учир нь тарган байдал нь хангалуун амьдрал, эрүүл мэнд, үржил шимийн бэлгэдэл гэж үздэг байсан.
Гэвч загварын ертөнц өөрийн гэсэн дүрэмтэй. Энд эрэгтэйчүүдийн сонирхол, эмэгтэйчүүдийн хүсэл огт хамаагүй. Үнэндээ 90-60-90 гэсэн хатуу стандарт бол нэг төрлийн домог юм. Загварын тайзан дээр гарч буй маш цөөн загвар өмсөгч л энэ хэмжээнд яг таардаг.
- Нэгдүгээрт, дэлгэцэн дээр хүн бодитоосоо илүү бүдүүн харагддаг. Тиймээс туранхай бүсгүйчүүд зураг, бичлэг дээр илүү “гоё” харагддаг.
- Хоёрдугаарт, туранхай биед хувцас оёх нь илүү амар. Хэрвээ бүх моделууд ойролцоо хэмжээтэй байвал бүр ч хялбар болно — нэгийг нь нөгөөгөөр нь солиход дахин оёх шаардлага бараг гардаггүй.
- Гурав дахь шалтгаан бага зэрэг эмзэг. 90-60-90 стандарт бүрэлдэж байсан 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр загварын ертөнцөд ижил хүйстэн дизайнерууд маш олон байсан. Тэд эмэгтэйчүүдийг илүү “эрэгтэй маягийн”, туранхай биетэй байхыг илүүд үздэг байжээ. Илэрхий эмэгтэйлэг байдал тэдэнд таалагддаггүй байсан.
Алдарт загвар зохион бүтээгч Жан-Поль Готье нэгэнтээ: “Би эмэгтэйлэг шинжгүй эмэгтэй гоо сайхны стандарт бүтээдэг. Миний хувьд эмэгтэйчүүд бол зүгээр л хувцасны өлгөх өлгүүр” гэж хэлж байв.
Өнөөдөр plus-size моделиуд загварын ертөнцөд орж ирж байгаа ч, жинхэнэ өөрчлөлт гарлаа гэж хэлэхэд эрт байна. Туранхай моделиудын эрин үе одоогоор дуусаагүй ажээ.