Тони болон Фрэнсис нар 17 жил хамт амьдарч, дөрвөн хүүхэд өсгөж, хамтын бизнес хүртэл босгож чадсан байв. Гэвч бүх зүйл нэг л өдөр нуржээ. Фрэнсис нөхрөө өөр эмэгтэйтэй харилцаатай, удаа дараа хуурч байгааг мэдсэн байна.
Ийм үед ихэнх хүмүүс хэрэлдэж, асуудлаа ярилцдаг. Харин Фрэнсис… юу ч болоогүй мэт дүр үзүүлээд, шууд “өөр шийдэл” сонгосон — нөхрөө алахаар шийджээ.
Тэр эхлээд нөхрийнхөө хоол, ундаанд бага багаар хор хийж эхэлсэн. Үхлийг байгалийн мэт харагдуулах төлөвлөгөөтэй байлаа. Нөхөр нь өвдөж, бүр 12 хоног эмнэлэгт хэвтсэн ч эмч нар шалтгааныг нь тогтоож чадалгүй өнгөрчээ.
Гэвч энэ бүтэлгүйтэл түүнийг зогсоосонгүй.
- Машинд нь тэсрэх төхөөрөмж байрлуулсан — ажиллаагүй
- Гурван удаа хөлсний алуурчин хөлсөлсөн
- Нөхрийг нь зодож, буудаж хүртэл оролдсон
Хамгийн сонин нь, Тони энэ бүх хугацаанд юу ч сэжиглээгүй, эхнэрээ хайртай халамжтай хүн гэж бодсоор байжээ.
Эцэст нь бүх зүйл ил болж, Фрэнсис /эхнэр/ баривчлагдсан байна. Түүнд ноцтой ял тулгасан ч хамгийн гайхалтай зүйл нь тэр гарч ирнэ.
Тони — олон удаа алахыг оролдсон эхнэрээ уучилсан.
Тэр шүүхэд эхнэрээ өршөөхийг хүсэж, хатуу ял оноохгүй байхыг гуйжээ. Үүний үр дүнд Фрэнсис ердөө 4 жилийн хорих ял авч, харин нөхөр нь түүнийг суллагдахыг тэвчээртэйгээр хүлээсэн байна.
Олон жилийн дараа энэ хос 58 жилийн хамтын амьдралын ойгоо тэмдэглэж, одоо хүртэл аз жаргалтай хамт амьдарч байна. Тэд өөрсдийн энэ “солиотой” түүхийг сэтгүүлчдэд дуртайяа ярьдаг гэнэ.
Энэ түүхээс сэдэвлэн I Love You to Death нэртэй инээдмийн кино хүртэл бүтээгдсэн бөгөөд уг бүтээлд залуу Киану Ривз тоглож байжээ.
Эцэст нь…
Энэ бол хайр уу, эсвэл хэт туйлширсан сэтгэл хөдлөлийн эмгэнэл үү?