Шанхайд төвтэй Youhug Media продакшн компани энэ долоо хоногийн эхээр “The Qinling Bronze Occult Chronicles” нэртэй богино цувралд тоглох хоёр шинэ жүжигчнийг танилцуулсан байна. Qin Lingyue болон Lin Xiyan нарыг бусад жүжигчдээс ялгах гол онцлог нь — тэд хиймэл оюун ухаанд суурилсан дижитал загварууд юм.
AI жүжигчид аль хэдийн өөрсдийн сошиал хаягтай болж, дагагчиддаа тогтмол мэдээлэл хуваалцаж эхэлжээ. Тэд бүх сэтгэгдлийг уншиж, хариулах болно хэмээн амлаж, хүмүүстэй идэвхтэй харилцахыг уриалсан байна. Гэвч олон нийт энэ танилцуулгыг болгоомжтой, үл итгэсэн байдлаар хүлээн авч, зарим нь хүний жүжигчид ажлаа алдах вий гэсэн айдас илэрхийлж, шүүмжилжээ.
Зарим сошиал хэрэглэгчид эдгээр AI жүжигчид бодит Хятадын ододтой хэтэрхий адилхан байгааг ч онцолжээ. Жишээлбэл, Qin Lingyue нь Zhai Zhilu-ийн төрхийг “зээлсэн” мэт харагддаг бол Lin Xiyan нь Zhao Jinmai, Zhang Zifeng, Liang Jie нартай төстэй гэж үзэж байна.
Гэсэн ч Хятадын кино салбарын бүх хүн AI жүжигчдээс айж эмээхгүй байгаа юм. Зарим студи зардлаа бууруулахын тулд туслах дүр, олны хэсгийн жүжигчид болон каскадёруудыг аажмаар AI-аар орлуулах төлөвлөгөөтэй байгаа ч бүтээлээ сурталчлахад бодит жүжигчдийг ашигласаар байх аж.
AI жүжигчдийн асуудал Барууны орнуудад ч мөн адил маргаан дагуулж байна. Өнгөрсөн жил бид Tilly Norwood гэх AI жүжигчин ирээдүйд Scarlett Johansson-ийн алдар нэр, амжилттай эн зэрэгцэх боломжтой тухай бичиж байсан.