Хуучирсан мэт толботой, урагдсан хувцас 2026 оны хаврын тренд болж байгааг “New York Post (NYP)” мэдээлжээ. Учир нь энэ төрлийн загварыг сүүлийн үеийн Загварын долоо хоногийн шоугаар “Prada”, “Acne Studios”, “Paul Smith”, “Lanvin” болон бусад алдартай брендүүд танилцуулсан байна.
Загварын тоймчид энэ төрлийн этгээд загваруудыг зумер болон миллениал үеийн өвөрмөц сонирхолтой холбон тайлбарлаж байна. Сонирхолтой хувцас худалдан авдаг хүмүүсийн 42%-ийг 36 наснаас доош насныхан эзэлдэг нь худалдан авагчдын дунд хийсэн судалгаагаар харагджээ. Тэд төгс байдлаар бус, харин этгээд байдлаар бусдаас ялгарах сонирхолтой байдаг учир ийнхүү ер бусын сонголт хийдэг бололтой.