Дениз Бидот (Denise Bidot) - Plus size модель

28 настай тэрээр XXL ангиллын хамгийн эрэлттэй моделиудын нэг бөгөөд алдартай теннисчин Serena Williams-ийн эзэмшдэг хувцасны брэндийг сурталчилдаг.

Кармен (Carmen Dell’Orefice) - 70 жил тасралтайгүй модель хийж буй 83 настай бүсгүй

Кармен анх 15 настайдаа “VOGUE” сэтгүүлийн нүүрэнд гарснаар моделийн карьераа эхлүүлжээ. Өдгөө тэр 83 настай ч одоог хүртэл загварын ертөнцийг байлдан дагуулсаар байна.

Эллиотт Сэйлорс (Elliott Sailors) - Эмэгтэй хүн эрэгтэй болсон нь

Эллиотт эрэгтэй хувцасны коллекц танилцуулах чиглэлээр мэргэшсэн. Тэрээр ажилгүй байх үедээ нүүрээ будахаа больж, эрэгтэй хүн шиг хувцаслах болсон нь загварын ертөнцөд түүнийг хүлээн зөвшөөрөх шалтгаан болжээ.

Леа Т (Lea T) - Хүйсээ солиулсан модель

Бразилийн супермодель Леа Т нь төрөхдөө эрэгтэй байсан боловч үргэлж өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг байсан учир хүйсээ солиулах хүндхэн шийдвэрийг гаргаж байжээ. “Givenchy” загварын ордны дизайнер түүний өвөрмөц гоо үзэсгэлэнг анзаарснаар карьер нь огцом өсөж, уг брэндийн нүүр царай болж, “VOGUE” сэтгүүлд нүцгэн зураг авахуулсан байна.

Жейми Брюэр (Jamie Brewer) - Дауны синдромтой модель

30 настай Жейми нь дауны синдромтой хамгийн анхны модель юм. Тэрээр “Carrie Hammer”-ын коллекцийн загварын шоунд оролцож, “New York Fashion Week”-ийн үеэр тайзнаа гарч, загварын ертөнцөд ямар ч хязгаар байхгүй гэдгийг баталсан.

Андрея Пежич (Andreja Pejić) - Хүйсээ солиулсан

Өмнө нь Андрей нэртэй залуу байсан Андрея хоёр хүйсийн шинжийг хослуулж байсан нь сэтгүүлчдийг багагүй төөрөгдөлд оруулж байжээ. Хүйсээ солиулж эмэгтэй болохоосоо өмнө 2011 онд “FHM” сэтгүүлд “Дэлхийн хамгийн тачаангуй 100 эмэгтэй” жагсаалтад багтаж байсан гэнэ.

Робин Лоулей (Robyn Lawley) - Plus size модель

188 см өндөр, 76 кг жинтэй Робин нь алдарт “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны “plus size” модель болжээ.

Винни Харлоу (Winnie Harlow) - Арьс цайрах өвчин

Винни нь “витилиго” арьс цайрах өвчнөөр шаналдаг бөгөөд өмнө нь өвчнөө нүүр будалтын тусламжтайгаар дарахыг оролдож байжээ. Гэвч будалт хийхээ больсоны дараа загвар зохион бүтээгчид түүнийг анзаарч, модель болгосноор загварын шоунд оролцож алдартай модель болоод байна. 

Жиллиан Меркадо (Gillian Mercado) - Хөгжлийн бэрхшээлтэй

Жиллиан булчин сулрах өвчтэй учир зөвхөн тэргэнцрийн тусламжтайгаар хөдөлдөг. Гэхдээ энэ нь загварын ертөнцөд амжилтанд хүрэхэд саад болоогүй бөгөөд “Diesel” брэндийн сурталчилгаанд тоглосон байна.

Женна Талацкова (Jenna Talackova) - Эрэгтэй байхдаа түрүүлсэн мисс

“Ертөнцийн Мисс” тэмцээний шилдэг оролцогч тэрээр төрөхдөө эрэгтэй хүйстэй төржээ. Энэ нь тэмцээний үеэр ил болж, түр хугацаанд тэмцээнээс хасагдах шийдвэр гарсан ч удаан хугацааны маргааны дараа тэр тэмцээнээ үргэлжлүүлэх эрхийг авсан бөгөөд энэ нь түүхэн анхны тохиолдол болжээ.

Хелена Норович (Helena Norowicz) - 80 насанд загварын ертөнцөд хөл тавьсан

Хелена 80 насандаа загвар өмсөх карьераа эхлүүлж, амьдралд хэзээ ч оройтохгүй гэдгийг баталсан. Тэрээр залуудаа “Warsaw theater”-ын жүжигчин байсан бөгөөд саяхан “Bohoboco” брэндийн сурталчилгаанд оролцсоноор хэвлэл мэдээллийн анхаарлыг татжээ.