Өглөөг инээмсэглэлээр эхлүүлж, амьтдын гэрэл зургийн уралдааны сониорхолтой зургуудтай танилцацгаая. Олон улсын "One Eyeland Photography Awards" гэрэл зургийн уралдаан нь 2008 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг уралдаанд дэлхийн өнцөг булан бүр дэхь мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчид оролцдог.Уг тэмцээний хувьд хамгийн чухал нь шагнал бус харин амьтдын амьдралын агшныг буулгаж авсан гэрэл зургууд бөгөөд тухайн зургуудыг харах үед бидэнд төрөх мэдрэмж чухал юм. Эдгээр гэрэл зургууд нь биднийг ямар гайхалтай, үзэсгэлэнтэй ертөнцөд амьдарч байгаа болохыг сануулна.